Онцлох мэдээСпорт

Д.ДАГВАДОРЖ: ХҮН ЧАНАРЫН ТУЙЛ ДҮҮ МИНЬ

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, 70 дахь их аварга Д.Бямбадорж нар саяхан уулзжээ.

Хоёр аваргын уулзалт Д.Дагвадоржийн гэрт болсон бөгөөд аварга энэ талаар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан олон хүргэжээ. “Хүн чанарын туйл, хайртай дүү минь” хэмээн аварга Д.Бямбадоржоор бахархаж явдгаа хэлжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотод хийсэн билээ. Нутгийн дүү бөхөд гар хүрсэн асуудлаар Ёкозүна нарын зөвлөлөөс зодог тайлуулах шийдвэрийг авсан нь зарим талаар сүмогийн далд ертөнцөд байх зөрчлийн золиос боллоо гэх шүүмжлэл ч гарсан.

Д.ДАГВАДОРЖ: ХҮН ЧАНАРЫН ТУЙЛ ДҮҮ МИНЬ
Д.ДАГВАДОРЖ: ХҮН ЧАНАРЫН ТУЙЛ ДҮҮ МИНЬ

Гэвч их аварга Д.Бямбадорж сүмогийн хатуу дүрмийг сахин зодог тайлж, эх орондоо “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээн ажиллуулж байгаа.

Мөн аймаг, сумын эмнэлэгт түргэний машин бэлэглэж олны анхаарлыг татаж хүндэтгэл хүлээсэн аварга Д.Бямбадорж хатуу чанга дэглэмтэй сүмогийн амьдралаас холдон шинэ амьдрал  хөл тавьсан нь олны анхаарлыг татсаар байна.

Д.ДАГВАДОРЖ: ХҮН ЧАНАРЫН ТУЙЛ ДҮҮ МИНЬ
Tags

Related Articles

Back to top button
Close