Зөвлөгөө

Аз жаргалтай хосууд бие биенийхээ насыг уртасгадаг.

Гэр бүлтэй болоод хэдэн жил болсон хүмүүс аз жаргалтай байхын гол нууц нөгөө хүнд нь оршдог гэдгийг мэддэг. Тэгвэл Нидерландын Тилбургийн их сургуулийн доктор Ольга Ставрова энэ хүчин зүйл гэр бүлийн хосын наслалтанд ч нөлөөтэй болохыг олж мэджээ. Эрдэмтэн эмэгтэй АНУ-д амьдран суудаг 4400 хосын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд оролцогчид бүгд 50-иас дээш насныхан байв. Найман жилийн туршид тэд амьдралд хир сэтгэл хангалуун байгаагаа мэдээлж байсан гэнэ. Эхнэр эсвэл нөхөр нь тэдэнд ямар хандаж буйг өгүүлдэг байжээ. Ингээд судалгааны эцэст дүгнэлт хийтэл хэн хэндээ халамжтай, сэтгэл санаагаар дэмжиж, нөмөр нөөлөг болж явдаг хосууд илүү их урт насладаг  болох нь тогтоогдсон аж.

happy old couples зурган илэрцүүд

Related Articles

Back to top button
Close