|

УИХ-Д УРВАГЧИД СУУЖ БАЙНА

УИХ уг нь хууль тогтоох дээд байгууллага юм сан. Гэтэл сүүлийн жилүүдэд үндсэн үүрэг нь алдагдсан, гадна дотнынхны гар хөлийн байгууллага болчихлоо. Ингэж хэлдгийн учир нь энэ Их Хуралд суугчдын ихэнх нь иргэдийг төлөөлж сууцгаагаа умартсан, эрх мэдэл, ашиг хонжоо хайгчид аж.

Энэ долоо хоногийн хамгийн дуулиан дагуулсан асуудал бол Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт байлаа. Уг нь тус ажлын хэсгийнхэн удтал ажилласны эцэст нэг юм дүгнэлтээ танилцуулах гэж байсан царай нь тэр.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг бараг жил гаруй шалгаад өнгөрсөн онд дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ Улсын нууцын тамгатай дүгнэлтээ гишүүдэд тарааж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байв.

Гэтэл тэрхүү нууцын тамгатай дүгнэлттэй нь гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” ХХК-иас  дүгнэлттэй танилцсан тайлбараа УИХ-д ирүүлжээ. Учир нь Монгол Улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгийг Монгол төрийн эрхийг барих дээд байгууллагын хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хувийн сонирхлоор уу, хамтын сонирхлоор уу ямар ч байсан “Оюутолгой” ХХК-д урьтаад өгчихсөн хэрэг.

Тиймээс энэ хооронд хөрөнгө оруулагч талынхан ихэд болгоомжилж, өөрсдийгөө хамгаалах, цаашилбал ажлын хэсгийн дүгнэлтийг баллуурдах, хүчгүйдүүлэх ажилдаа аль хэдийнээ орсон бололтой. Ийнхүү Их Хурлын гишүүд нь ч гарчиглаж амжаагүй Оюутолгойг шалгах ажлын хэсгийн нууц дүгнэлт хөрөнгө оруулагч нарт хүрчихжээ.

Гэтэл тус дүгнэлтийг дамжуулсан гэх УИХ-ын гишүүд одоо ч бие бие рүүгээ бухсаар сууна. Гэхдээ ажлын хэсгийн нууц дүгнэлтийг аваачиж өгсөн хүн нь бараг ил тодорхой болж байх шиг.

Тэр хүн бол ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир. Тэрээр алдагдсан дүгнэлтийн талаар уржигдархан “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнханд би өгөөгүй” гэж байлаа. Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг “Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын ажилтан Байнгын хорооны хурал дээр Д.Дамба-Очир дүгнэлтийг “гаргасан” гэдгийг зарлачихсан юм.

Мөн дээрх УИХ-ын Тамгын газрын ажилтны хэлснийг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва ч бас бататгаад байгаа. Тэрээр уржигдар хэвлэлд өгсөн яриандаа “ …Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюутолгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн” гэж мэдэгдсэн билээ. Энэ бүхнээс үзэхэд нууц дүгнэлтийг хэн дамжуулсан нь бараг тодорчхож байгаа юм. Гэхдээ эцсийн байдлаар хуулийнхан шийдэх асуудал.

Ийм л ноцтой байдал энэ УИХ-д үүсчихлээ.

Ямар ч байсан нэр бүхий УИХ-ын гишүүн нууц дүгнэлт дамжуулсан нь ил болбол ялд унах нь тодорхой. Яагаад гэвэл энэ дүгнэлтээс жижигхэн цаас дамжуулсан этгээд “урвагч” хэмээгдэн шийтгэгдсэн удаатай. Цаашилбал ажлын хэсэг, УИХ-ын даргад ч хариуцлага тооцох асуудал яригдах биз…

АРДЧИЛАЛ.МН

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee