Боловсрол

Дэлхийн топ сургуулиудад мастераа хамгаалахад хялбар боллоо

Дэлхийн шилдэг магистрийн хөтөлбөрт тэнцэн ороход ямар шалгуурууд байдаг бол? Тэр өндөр босгийг хэрхэн бэлдэж, даван орох боломжтой юм бол?

Монгол Улсдаа ажилласан ажлын туршлага дээрээ үндэслэн залуус маань гадаадын нэр хүнд бүхий сургуулиудын шилдэг хөтөлбөрүүдийн босгыг амжилттай даван орж төгссөөр байгаа билээ. Тэр дундаа Харвардын бизнесийн сургуулийг хамгийн сүүлд 2015 онд Монгол оюутан төгссөн байдаг бол энэ жил дахин нэг монгол оюутан эх орноосоо тэнцсэн хариу авсан байна.

2015 оны төгсөгч Наги болон энэ жилийн шинэхэн элсэн орох оюутан Тука хоёр хамтран олон залуусын хүсэлтээр өөрсдийн хэрхэн бэлдэж тэнцэн орсон төлөвлөгөө, стратеги болон туршлагаа бүхэл хоёр өдрийн багц хөтөлбөр болгон нийтдээ 16 цагт багтаан залуусдаа өнгөрсөн 3 сард хүргэсэн бөгөөд энэхүү хөтөлбөр залуусаас маш өндөр үнэлгээ авсан аж. Тус сургалтын төгсөгчид хамтран Монгол дахь MBA-ийн холбоо байгуулан шаргуу хамтдаа баг болон хамтаар элсэлтэндээ бэлдэж байгаа юм байна.

Эхний сургалтанд хамрагдаж амжаагүй залуусын хүсэлтээр энэхүү сургалт ганц удаа дахин зарлагдаж байгаа аж. Стандартлагчдсан шалгалт болох GMAT-д хэрхэн амжилттай бэлдэх, сургуулийн эссэ, ажлын тодорхойлолт, сургуулийн ярилцлага, тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт маш олон сэдвийг хамарсан цогц сургалт болох юм байна.

Тус сургалтын хүрээнд та ямар мэдлэг олж авах вэ? 

–      Хэрхэн Дэлхийн ТОП сургуулиудад суралцах, шалгуур нь юу байдаг вэ?

–      GMAT-ийн тусгай арга аргачлал болон стратегиуд (Manhattan Prep-ийн сурах бичиг ашиглагдана)

–      Эссэ, тодорхойлох захидал болон ярилцлаганд хэрхэн өөрийгөө бэлдэх вэ? Мөн эссэ бичихтэй холбоотой стратегүүд

–      Тэтгэлэг болон санхүүгийн тусламж, зээл хэрхэн олж авах вэ? гэх асуултуудад та хариултаа авах боломжтой.

Хэнд зориулагдсан хөтөлбөр вэ?

Хэрвээ та:

  1. Их сургуулийн 3,4 ээр курсийн оюутан ирээдүйд топ магистр-д суралцах мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй бол;
  2. Ажлийн салбар дээр гараад удаагүй байгаа бөгөөд ирээдүйд магистрт суралцан улам тэргүүлэх болон манлайлагч чадварыг суралцах сонирхолтой бол;
  3. Ажлийн салбар дээр гараад удаагүй байгаа бөгөөд одоогийн ажиллаж буй салбараа, ажлын чиглэлээ өөрчлөн, ондоо салбартаа хүчээ үзэх сонирхолтой;
  4. GMAT / GRE – г бэлдэж байгаа эсвэл бэлдэхээр зэхэж байгаа бол;
  5. GMAT / GRE – aa өгөөд одоо бусад материалaa бэлдэх шатанд тусламж хэрэгтэй байгаа
  6. Магистрийн зэргийн талаар төдийлөн ойлголтгүй байгаа бөгөөд өөрт хэрэгтэй үгүйг сонирхож байгаа болтанд энэхүү хөтөлбөрийг заавал сонирхоорой гэж зөвлөе.

 

БҮРТГҮҮЛЭХ:
1. Утсаар бүртгүүлэх – 89033630, 99106491

  1. Хаяг: Багшийн дээд, UBH CENTER 10 давхар, 1015 тоотод Enfinity Englishсургалтын төв дээрбиечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
  2. Төлбөрийн талаар болон бусад мэдээлэлийг энэхүү хөтөлбөрийн Фейсбүүк хуудаснаас:https://www.facebook.com/events/559882647867600/(Breaking Into Top Graduate Schools Volume II)

Related Articles

Back to top button
Close