Онцлох мэдээЭрүүл мэнд

Хятад улсаас гаралтай эдгээр 9 хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч худалдаж авч, хэрэглэж болохгүй! Учир нь үхлийн аюултай!

Хятад улсын бараа бүтээгдэхүүн аль ч улс оронд хямдхан үнэтэй байдгаас гадна чанаргүй, нэр хүнд муутай байдаг. Тэгвэл хоол хүнсний хувьд ч гэсэн мөн ялгаагүй бөгөөд хүний амь насанд ноцтой аюул учруулах, үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг болохыг мэргэжилтнүүд олж тогтоожээ. Бид өнөөдөр та бүхэнд Хятадаас гаралтай дараах 9 хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч худалдаж авч болохгүй талаарх маш чухал мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

1. Цардуулаар хийсэн үрлэн сувд

Хөөсөрсөн энэ цай АНУ-д алдартай, гэвч Хятадаас импортлон оруулж ирж буй энэ цайг огт хэрэглэж болохгүй. 2012 онд Германы судлаачид энэхүү бүтээгдэхүүнээс полихлоринжуулсан бифенилийг олж илрүүлжээ. Энэ химийн найрлага нь хүнийг үхэлд хүргэж болзошгүй бөгөөд олон арга замаар нөлөөлдөг байна. Хорт хавдар үүсгэх, мэдрэлийн системд нөлөөлөх, амьсгалын замын системийг доголдуулах, дархлааны системийг муутгах болон дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг доголдуулдаг. Нэгэн жишээ дурдвал, Шандонь телевизийн нэгэн сэтгүүлч зажлагдахуйц цардуулаар хийсэн үрлэн сувд ходоодон дотор нь боловсруулагдаагүй үлдсэн байсныг олж мэдсэн бөгөөд үр дүнд нь наалданги үүссэн байжээ. Энэ үйл явдлын дараа хөөсөрсөн цайгаар үйлчилдэг газрын эзэн үрний талаар тайлбарлахдаа: “сувд” гэж нэрлээд байгаа энэхүү зүйлийг гоёмсог харагдуулахын тулд автомашины хуучин дугуй болон арьсан гутлын улаар химийн үйлдвэрт хийдэг гэсэн байна.

2. Сам хорхой

Олон жилийн турш асуудал үүсгэсээр ирсэн хольц нэмсэн сам хорхой нь сүүлийн үед аюултай хоол хүнсний тоонд орох болсон. Энэ төрлийн сам хорхойг зарахын өмнө илүү том харагдуулах болон худалдагч тал ашиг харах зорилгоор шингэн шахаж тарьдаг байна. Хамгийн анх 2005 онд шингэн тарьсан сам хорхойн зөрчил илэрч байв. 2012 онд АНУ-д гэхэд л сам хорхой худалдаалдаг 30 гаруй дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Найрлагандаа их хэмжээний карциноген, нитрофуразон болон хлорамфеникол зэрэг антибиотик агуулдаг учир АНУ-д худалдаалахыг хожим нь хориглосон байна.

3. Будаа

Хятадын хуурамч будаа жинхэнэ будаатай яг адилхан харагддаг бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэхэд 9 сая тонн ийм будааг АНУ импортлон авчээ. Найрлагандаа хуванцартай адилхан материал агуулдаг болохыг хэд хэдэн эх сурвалжууд мэдээллэсэн, тухайлбал төмстэй хольж гаргасан синтетик резинийг энд дурдаж болно. Энэ нь үхлийн аюултай. Хуурамч будааг танихын тулд хэрэв буцалж буй халуун усанд хийхэд задрахгүй байвал та хуурамч будаа худалдаж авчээ гэсэн үг юм.

4. Үхрийн мах

Хятадад ихэнх махны үйлдвэрүүд гахайн махыг үхрийн мах болгон өөрчилж худалдаалдаг. Ингэхдээ гахайн махыг химийн урвалд оруулж илддэг бөгөөд үр дүнд нь яг үхрийн мах шиг харагддаг байна. Харамсалтай нь худалдан авагчид үүнийг тэр бүр анзаарах боломжгүй. Хордлого өгөх, эд эрхтний үйл ажиллагааг доголдуулах болон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
5. Хонины мах

Дээр дурдсантай ялгаагүй, Хятадад махны үйлдвэрүүд хархны мах, сүү болон үнэгний махыг химийн аргаар урвалд оруулж хонины мах шиг харагдуулдаг байна.
2013 он хүртэл энэ хууль бус явдал хүчтэй газар авч байсан боловч цагдаагийн ажилчид 20,000 тонн хуурамч хонины махыг илрүүлж, 900 гаруй хүнийг 3 сарын дотор баривчилж байв.

6. Дарс

Хятадуудын үйлдвэрлэж байгаа нийт дарсны 70% нь хуурамч болохыг баттай эх сурвалжууд мэдээллэсэн. Жуулчид эдгээр хуурамч бүтээгдэхүүний гол золиос болдог бөгөөд жинхэнэ дарс шиг өнгө үзэмж сайтай, чанартай харагддаг байна. Эдгээр дарснуудыг хямд үнэтэй жимсний шүүсээр хийдэг аж.

7. Хоолны давс

Хятадуудын үйлдвэрлэж байгаа давснуудын 91% нь найрлагандаа зүрхний шигдээс, цус харвалт, даралт болон цусны даралт ихсэхэд хүргэдэг хүнд металиудыг агуулдаг болохыг олж илрүүлсэн байна. Эдгээр давснуудыг Хятадын ихэнх үйлдвэрүүд үйлдвэрлэдэг.

8. Нярай хүүхдийн бүтээгдэхүүн

Хятадын нярай хүүхдийн бүтээгдэхүүнүүд хямдхан үнэтэй байдаг, гэхдээ үнэ дагаад чанар гэж үг байдаггүй биш билүү? 2008 онд 6 нярай хүүхэд амь насаа алдсан бол 300,000 нярай хүүхэд дээрх бүтээгдэхүүнээс болж өвчилсөн байна. Учир нь найрлагандаа меламин гэх химийн бодис агуулдаг бөгөөд энэ нь хуванцар сав болон бордоонд ашигладаг түүхий эд аж. Хэдийгээр дүрэм журмыг сахиулах болсон ч АНУ-д 2015 онд, өөр брендийн нэрээр дээрх бүтээгдэхүүнийг борлуулж байсныг илрүүлжээ. Үр дүнд нь мэргэжлийн байгууллагаас хямдрал зарласан байсан 1400 гаруй бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Хятадын мэргэжлийн хяналтын газраас хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хоригложээ.

9. Тофу

Энэхүү алдартай шар буурцгийг цагаан хоолтнууд хоолны дэглэмдээ ихэвчлэн ашигладаг. 2012 онд Хунан аймгийн хоолны аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг мэргэжилтнүүд зарим үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд мал, төмөр, сульфат болон тэр ч бүү хэл хүний ялгадсыг ашиглан энэхүү бүтээгдэхүүнийг ферментжүүлж хийж байсныг илрүүлсэн байна. Сармис, тахианы мах, загасны мах зэрэг бусад бүтээгдэхүүн нь ч гэсэн мөн ялгаагүй аюултай. Учир нь Хятадад усны бохирдол их байгаа бөгөөд үйлдвэрүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж ойр орчмын газрын гол мөрөн бохирдож, үр дүнд нь шувууны ханиад гараад байгааг онцлон хэлэх хэрэгтэй байх. Мөн агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг ч мартаж болохгүй.

Related Articles

Back to top button
Close