Дэлхийн анирЗөвлөгөө

Онгоцоор ниссэн бас нисч үзсэн хүн бүр энэхүү санамжийг байнга санаж яваасай.

Олон хүн уншаасай.
Шереметьево дээр болсон ослоос хойш нэг юм тархины араас салахгүй байгаа юм, бичихгүй бол болохгүй нь ээ:
Онгоцоор нисэх болгонд ослын буулт хийхэд яах ёстойг харуулсан зааврыг уншаарай гэдэг, дээр нь үйлчлэгч нар биеэрээ эсвэл бичлэгээр үзүүлдэг. Тэрийг олон ниссэн хүн бол бүр цээжилчихсэн байдаг. Гэхдээ ихэнх хүн яг хэлснээр нь хийдэггүй гэдгийг бид энэ ослоос харлаа 😢
Энд амь үлдсэн хүн болгон цүнх чемоданаа чирээд гараад ирсэн байх жишээтэй, эд нар цүнхээ авах гээд замд тээглээд өшөө олон хүн аврагдахад саад болсон гэсэн 😡 Бичлэг харж байхад 2-3аараа тасралтгүй гулсаад гараад ирэхгүй нэг нэгээрээ дундаа гацаж гарч ирж байна лээ…
Хэн ч дээдэх тээшний хэсгийг ухахгүй бүгд гүйлдээд хурдхан шиг гарчихсан бол 41 гэхгүй 3-4 хүн осолдлоо гэх мэдээ унших байсан байх, үнэхээр харамсалтай.
Энийг л би хэлэх гэсэн юм, осол гарвал энэ хэдэн орк оросуудаас арай ухаантай байж, хойноо байгаа хүмүүсийн эрдэнэт амь, эцэг эх, үр хүүхдүүдийг нь бодоод хэдэн муу халтар хувцас чихсэн цүнхээ хаяад гарцгаая тэгэх үү. Дээр нь өсгийтэй гутлаа тайлаарай гэдэг, ер нь онгоцонд өмсөхгүй байвал дээр ч гэдэг, яагаад гэвэл энэ хийлсэн гулсуурыг нь цоолж дараагийн хүмүүс гулсаж гарч чадахгүй болдог. Бас усан дээр буувал хийлдэг хантаазаа онгоцноос гараад хийлээрэй гэдэг, бас л бөөн хийтэй хантаазтай хүмүүс шахцалдаж зам бөглөхгүй гэж тэр. Бүхээгний даралт муудаад амьсгалахад хэцүү байвал өөрөө эхлээд хүчилтөрөгчтэй маскаа зүүгээд дараа нь хүүхэд хөгшчүүлдээ зүүлгэж өг гэдэг, яагаад гэвэл хүүхэддээ зүүж өгөх гэж мунгинаж байхдаа өөрөө ухаан алдчихвал хэн нь ч маскаа хийж чадахгүй болно бас өөрөө хийчихсэн байхад хүүхэд аюулд орвол аварч чадна гэж…☝🏻
За тэгээд манайхан ийш тийшээ их явдаг болсон, соёлтой байж арын эгнээ түрүүлж онгоцонд суух гэх мэтийг сурдаггүй юм аа гэхэд яаж өөрийн болон бусдын амийг аврахад нэмэр болох вэ сураад авцгаая, орон нутгийн нислэгт ч хамаатай, эмээ өвөө дүү нартаа хэлж өгөөрэй. Энийг бас шэйр хийгээрэй 🙏🏻

Via ~ Lhama Taij Nar

Related Articles

Back to top button
Close