ЗөвлөгөөСпорт

Сарын дотор том өгзөгтэй болгох 7 өдрийн дасгал

Орчин үед туранхай, жижигхэн охидоос илүү махлаг, бандгар өгзөгтэй охид моодонд орох болсон. Тиймээс ч бидний мэдэх Ники Минаж болон Ким Кардашьян нар өгзөгнийхөө зургийг цахим ертөнцөд тавьж олныг шуугиулсаар байна. Хэрхэн ийм сайхан өгзөгтэй болох вэ?…

 

Анхаарах зүйл: Анх удаагаа дасгал хийх гэж байгаа бол өдөрт 50 удаа хийгээрэй. Харин өмнө нь хийж байсан бол 100 болон түүнээс дээш хийх хэрэгтэй.Эхний өдөр:

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад суулт хийгээрэй. Ингэхдээ өлмийгөө өргөж эсвэл дутуу сууж болохгүй.

Хоёр дахь өдөр:

Хоёр хөлөө ээлжилж урд хойноо тавьж доош суугаарай. Дасгалыг хийхдээ гараа ташаандаа авч хотойж эсвэл бөгтийж болохгүй шүү.

Гурав дахь өдөр:

Хананы суулт хийгээрэй. Ингэхдээ нуруугаа хотойж эсвэл дутуу сууж болохгүй. Хөл чинь өвдөж байсан ч тэвчээрэй. Бусад дасгалуудаас ялгаатай нь энэ дасгалыг хийхдээ 50 удаа дээш доош сууж биш харин 50 секүнд тэвчиж суух хэрэгтэй.

Дөрөв дэх өдөр:

Энэ дасгалыг хийхдээ доош суугаад дараа нь үсрэх хэрэгтэй.

Тав дахь өдөр:

Өмнөх өдрүүдэд хийсэн суултаас ялгаатай нь зураг дээрх шиг хөлөө илүү алцайж суугаарай.

Зургаа дахь өдөр:

Зураг дээрх шиг хөлөө ээлжилж дээш өргөх хэрэгтэй.

Долоо дахь өдөр:

Цэх зогсоод нэг гараараа юм түшээрэй. Дараа нь зөвхөн хөлийн өлмий дээрээ гарч буцаж буух дарааллаар хийгээрэй.

Ийм байдлаар 4 долоо хоног хийвэл таныг өгзөг мэдэгдэхүйц том болж өөрчлөгдөх болно.

Related Articles

Back to top button
Close