Улс төр

Олон нийтийн сүлжээнд бусадтай харилцах нь таны насыг уртасгана

Америкийн судлаачид интернетээр хүмүүстэй харилцах нь амьд харилцааг бодвол муу байдаг гэсэн дүгнэлтийг няцаасан байна. Тэд интернет харилцаанд олон эерэг талууд байгааг олж харжээ.

Мэргэжилтнүүд 12 сая интернет сүлжээ хэрэглэгчдийн дунд энэхүү судалгааг хийжээ. 25-аас 70 настай бүх хэрэглэгчдийг харьцуулан судалсан байна. Энэ судалгааны үр дүнгээр олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хүмүүс огт бүртгэлгүй ашигладаггүй хүмүүсийг бодвол илүү урт наслаж байгаа нь тогтоогджээ.

social media зурган илэрцүүд

Мөн эрдэмтэд захиа, мэдээлэл байнга илгээдэг болон хүлээж авдаг хүмүүс үүнийг огт хийдэггүй хүмүүсээс амьдралынхаа бүх л үзүүлэлтээрээ илүү байгааг онцолсон байна. Эрдэмтэдийн үзэж байгаагаар бол нийгмийн идэвх нь хэдийгээр виртуал орчинд байлаа ч гэсэн сэтгэл САНАА болон бие мах бодид эерэгээр нөлөөлдөг юм байна.

Related Articles

Back to top button
Close