|

МАН: Иргэдэд гурван хувийн хүүтэй 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг хэлэлцэж, өргөн барихыг гишүүдийн олонх дэмжжээ. 

Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байх бөгөөд зээл хугацаа хэтэрсэн зээлтэй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлсэн байх шаардлагатай. Орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв.

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байсан. Иймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хувьд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа юм. Манай улсын хувьд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид өгсөн асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Ирэх долоо хоногт Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооны даргын зөвшөөрлөөр нууцад хамаарахгүй хэсгийг нь УИХ-ын гишүүдэд өгсөн. Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцохооргүй юм байна лээ.

– Хэнтийн 42 дугаар тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох нь үнэн үү?

– Уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Нэр дэвшигчийг тодруулах хугацаа нь энэ сарын 25-27-ны өдөр шүү дээ. МАН Бага хурлаараа Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно гэдэг шийдвэрийг гаргасан.

-Хэнтийн нөхөн сонгуулийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хойшлуулж магадгүй байна гэх мэдээлэл байна уу.

-Энэ талаар мэдээлэл алга байна.

-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хөрөнгө оруулагч талд өгсөн Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох уу?

-Оюутолгой компани хүсэлт ирүүлсэн учраас ажлын хэсгийн дүгнэлтийг явуулсан юм билээ. Материал нь нууцын зэрэглэлд хамаараагүй байсан. Тэгэхээр Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох үндэслэлгүй юм билээ.

-Эрүүгийн хуулин дээр хѳѳн хэлэлцэх хугацааг ѳѳрчилснѳѳс үүдэж авлига, албан тушаалын хэргүүд боловсон байдлаар ѳршѳѳгдѳѳд байна. Үүнийг эргэж харах уу?

-Эрүүгийн хуулийг ѳѳрчлѳхѳѳр ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ ѳѳрчлѳлтѳд багтаах саналыг гишүүд гаргаж байгаа.

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee