Дэлхийн анирОнцлох мэдээ

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал “Luminary Award” буюу “Гэрэлт Од” хэмээх шагналын анхны эзнээр тодорчээ.

Тэрээр энэхүү шагналыг хүртээд тун удаагүй байгаа бөгөөд түүний гэргий үзэсгэлэнт монгол эмэгтэй Б.Эрдэнэтуя өөрийн нүүр номонд хуваалцсаныг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр:

“Бидэн хоёр Малайз улсын засгийн газрын урилгаар алдарт Борнео арал дахь Саравак мужийн Күчин хотод 2 жил тутам зохион байгуулагддаг Зүүн Азийн Олон Улсын Кино Фестивальд хүндэт зочноор оролцоод ирлээ. Ханийн минь дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр, бүтээл зүтгэлийг нь үнэлж, кино урлаг, тулааны урлагаар дамжуулан түмэн олныг гэрэл гэгээ, сайн сайханд үлгэрлэн дагуулсан хэмээн сайшааж, “Luminary Award” буюу “Гэрэлт Од” хэмээх шагналын анхны эзнээр өргөмжлөн шагнасныг энд хуваалцахад таатай байна.
Сайхан ханьдаа баяр хүргэж, саарыг ямагт ялан дийлж, саруул ухаанаар үргэлжид дагуулж, сайн сайхны түүчээ мөнхөд байж, саран наран мэт олныг үүрд гийгүүлж явахын дэлгэр сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Husband and I had the pleasure to be the guests of honor for the AIFFA 2019 (ASEAN International Film Festival and Awards) in Kuching, Sarawak, Malaysia. My husband became the first person to receive the Luminary Award from this festival for his devotion and contribution to the world of film making, and for leading people in the path of light, compassion and wisdom through movies, music, martial arts and philanthropy.
I would like to congratulate my husband in all of his great achievements in life and wish him to always be that great man that he is, who triumphs over evil, casts light on darkness, brightens and guides the way for all to reach happiness and harmony through wisdom, love and compassion.

#luminaryaward #luminosity #aiffa2019 #malaysia #kuching #sarawak#stevenseagal

хэмээн бичжээ. Өөрийгөө Монгол хүн хэмээн хэлэх дуртай тэрээр монгол үндэсний хувцасыг сонгон өмссөн байгаа нь үнэхээр бахархам харагдаж байгааг энд дурдахгүй өнгөрч чаддахгүй нь ээ.

Тэдний шагнал гардан авсан үеийн гэрэл зургуудаас толилуулж байна.

Image may contain: 6 people, people standing and indoor

Image may contain: 33 people, people smiling

Image may contain: 6 people, people smiling, people standing and indoor

Image may contain: 8 people, people smiling, people sitting and indoor

 

 

Related Articles

Back to top button
Close