Соёл урлаг

Ерөөлийн хүч

ЕРӨӨЛИЙН ХҮЧ

Аяга ус ч байсан шившээд уу
Атга ааруул ч байсан шившээд хүрт
Алд хадаг ч байсан ерөөгөөд дэлгэ
Авдар сав ч байсан ерөөгөөд дүүргэ!
Аягүй таагүй байвал ерөөгөөд зас
Айсан сэтгэл байвал ерөөгөөд уужир
Алдсан зүйл байвал ерөөгөөд явуул
Атаат дайсан байвал ерөөгөөд ял!
Ажил үйлс хүсвэл ерөөгөөд бүтээ
Амраг хань хүсвэл ерөөгөөд учир
Амжилт ялалт хүсвэл ерөөгөөд атга
Амар амгалан хүсвэл ерөөгөөд тайтгар!
Адайр нэгэн байвал ерөөгөөд ойлго
Атаархсан нэгэн байвал ерөөгөөд өрөвд
Ахмад нэгэн байвал ерөөгөөд хүндэл
Алдарт нэгэн байвал ерөөгөөд бахад!
Байгаа бүхэндээ талархаж дандаа ерөө
Байлгахын тулд бэлгэдэж байнга ерөө
Баяр жаргалыг дуудаж үргэлжид ерөө
Баяжуулахын тулд бататгаж ямагт ерөө!
Бараан бүхнийг цэгээлж эгнэгт ерөө
Бартаа бүхнийг сарниаж ашид ерөө
Байгал ижээ хайрлаж мөнхөд ерөө
Баялаг бүхнийг нь арвижуулж өнөд ерөө!

Б. Эрдэнэтуяа
2019.4.24

#МОНГОЛТҮМЭНДЭЭӨРГӨХМИНИЙХАЙР
#МОНГОЛУХААН
#АМНЫБЭЛГЭЭСАШДЫНБЭЛГЭ

Related Articles

Back to top button
Close