Дэлхийн анир

Хүүхдүүд цаг хугацаагаар “аялан” ээжтэйгээ уулзжээ.

БНХАУ тавдугаар сарын 12-ны өдөр ээжүүдийн баярыг тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулсан олон арван үйл ажиллагаа тус улсын өнцөг булан бүрт өөр өөрийн өнгө аястайгаар зохион байгуулагдсан байна.

Тэдгээрээс онцолбол, Хэбэй мужийн Цанжоу хотод “Эх болох амаргүй, ээж болгон хөгширнө” нэртэй үйл ажиллагаа болжээ.

Уг арга хэмжээний үеэр таван залуухан ээжийг сонгон, 60 настай мэт дүр төрхийг бүтээн, нүүр хувиргасан аж. Ийн хүүхдүүдийг цаг хугацаагаар “аялуулан” ээжтэй нь уулзуулжээ.

Нүд ирмэхийн зуур өөрчлөгдсөн ээжийгээ хүүхдүүд хараад нулимс дуслуулан, ээжтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, хором мөч бүхнийг хайрлах, нандигнах ёстойгоо ойлгожээ. Ээжүүд ч гэсэн хүүхдүүдээ хараад нулимсаа барьж дийлээгүй байна.

 

Related Articles

Back to top button
Close