Өөр өнцөг
Нагац ах нь согтуу байхдаа 7 настай охины 3 хурууг цавчиж, халуун ус цацсан хэрэг гарчээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд зодуулсан байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу тавдугаар сарын 14-ны өдрийн 22:25 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газар дээр шуурхай очжээ.
Энэ үеэр долоон настай эмэгтэй хүүхдийн гурван хурууг нагац ах болох 51 настай Ш гэгч нь тасдсан байжээ. Цагдаа нар хохирогч охиныг эмнэлгийн байгууллагад яаралтай хүлээлгэн өгчээ. Охин одоо хагалгаанд орж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
Хэрэгтэн 51 настай Ш нь хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.