Дэлхийн анир

Путины амьдралын 10 сонирхолтой баримт

1. Хүүхэд ахуйн сонирхол

Путин багаасаа л зөвлөлтийн тагнуулчдын тухай кино үзэх дуртай үндэсний аюулгүй байдлын албанд ажиллах мөрөөдөлтэй хүүхэд байж. 1975 онд Ленинградын Улсын их сургуулийн хуулийн факультетыг төгссөний дараа ирээдүйн ерөнхийлөгч Улсын аюулгүй байдлын хорооноос томилолт авснаар түүний мөрөөдөл биелсэн юм.

2. Нууц ажилтан

1985-1990 онуудад зүүн Германы Дрезден хотын Найрамдлын Ордны захирлын албан тушаалаар халхавчлан тагнуулч хийж байжээ.

3. Гэр бүл

1983 оны 6 сарын 28-нд Путин Людмила нар гэрлэжээ. Тэд Мария (1985), Катерина (1986) нэртэй охидуудтай.

4. Амьтад

Путинд бараг амьтаны хүрээлэн бий эдгээр амьтад ихэнх нь бэлгэнд ирж байжээ. Хар лабрадор Кони, каракачан Баффи мөн хоёр пудель зэрэг дөрвөн нохой, Сказка нэртэй ямаа түүний ишиг, одой морь Вадик нар байдаг.

5. Жүдо

Владимир Путин жүдо болон самбын спортын мастер юм. Ленинград хотын аварга, «Хөдөлмөр» дээд сургуулийн нэрэмжит тэмцээний аварга,ЗХУ-ын цомын аварга шалгаруулах тэмцээний шагналтан, «Жальгирис» болон «Калев» дээд сургуулийн нэрэмжит тэмцээний ялагч, их сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний хэд хэдэн удаагийн аварга болж байжээ. Оросын жүдогийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч байсан Анатолий Рахлин (1938—2013) түүнийг багад нь 11 жилийн турш дасгалжуулж байсан байна.

6. Зохиолчийн туршлага

1999 онд « Путинтэй хамт Жүдо сурцгаая » нэртэй анхны номоо Василием Шестаковым болон Алексеем Левицким нартай хамт бичилцэн гаргаж байв.

7. Хобби

Путин олон жил газрын зураг мөн алдартай хүмүүсийн зурагтай марк цуглуулж байгаа аж.

8. Зуршил

Путин цагаа заавал баруун гартаа зүүдэг. Удирдагчийн гарт үе үе люкс ангиллын Blancpain, A. Lange & Sohne, Breguet, Patek Philippe цагнууд гялтганаж харагддаг. “Вести” нэвтрүүлгээр ярилцлага өгөх үедээ чухамхүү яагаад заавал баруун гартаа цагаа зүүдэг тухайгаа цагны толгой нь шуунд үрэгддэггүй амар байдаг гэж тайлбарлажээ.

9.Салалт

2013 оны 7 сарын 6-нд «Россия 24» сувгаар Владимир болон Людмила Путин нар хамтын шийдвэрээр гэр бүлээ салж байгаагаа зарласан юм.

10. Кино

Путины тухай 13 кино хийгдсэн: 12 нь баримтат кино («Нууцлаг Путин» , «Ерөнхийлөгийн хамтрагч», «Путины систем», «55», «Хана», «Путин Орос Баруун», «Ёроолгүй гүн дээрх гүүр», « Dans la peau de Vladimir Poutine», «Путины арьсан доор», «Жинхэнэ Путин», «Цаасан дээрх хаанчлал», «Путины үнсэлт», «Би Путин -хөрөглөл») мөн нэг уран сайхны кино («Хэвлэлийнхэнд зориулсан үнсэлт»).

www.zugeer.mn

Related Articles

Back to top button
Close