ЗөвлөгөөЭрүүл мэнд

Тамхинаас бүрмөсөн гарах хамгийн үр дүнтэй арга

Хайрцагтай нь хаяад эргэж битгий хар. Тамхиа шууд зогсоох нь удаан хугацааны туршид тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга зам байж болохыг Оксфордын их сургуулийн саяхан хийсэн судалгаа харуулсан байна.

Судалгаагаар нэг мөсөн тамхиа зогсоох оролдлого хийсэн хүмүүс тамхиа хаяж эхлэх өдрийнхөө өмнөх 2 долоо хоногийн туршид бага багаар тамхиа багасгаж байсан хүмүүсийг бодвол 4 долоо хоногийн туршид амжилттай байх нь 25%-аар, 6 сарын дараа гэхэд тамхинаас гарах магадлал нь 42%-аар илүү байсан байна.

Яагаад гэж үү? Өмнөх 2 долоо хоногт нь тамхиныхаа тоог бууруулж байсан хүмүүсийн хувьд тамхинаас гарах өдөр нь ирэхэд тэр даруй зогсоох оролдлого хийх боломж нь бага байдаг гэж судалгааг ахалсан Доктор, профессор Никола Линдсон-Хаули мэдэгджээ.

Бага багаар багасгах нь улам татах хүсэл төрүүлдэг учраас тохиромжгүй арга юм. Мөн түүнчлэн энэ арга нь танд тамхигүй байх нь үүнээс ч дор байхыг санагдуулж ч болох юм.

Ер нь бол тамхинаас гарах гэдэг тэр чигээрээ ухамсрын л асуудал. Аль ч арга зам нь таны хувьд амар биш байж болох ч шууд хаях нь тамхинаас гарах таны ухамсрыг зөв газар нь аваачна.

Тамхи орлуулагчийг сонгож тамхинаас гардаг хүмүүсээс илүү биеэ хорьж хичээж байж гардаг хүмүүст тамхинаас гарах нь хэцүү байдаг байна.

Хамгийн зөв шийдэл бол тамхинаас гарах өдрөө товлоод тэр өдөр ирэнгүүт хайрцагтай тамхинуудаа бүгдийг нь хая.

Гэхдээ үүнийг ганцаараа хийсний хэрэггүй шүү. Сэтгэл зүйн зөвлөгөө болон никотин орлуулалтын эмчилгээг хавсарсан байдлаар ашиглах нь тамхинаас амжилттай гарах боломжийг нэмэгдүүлнэ.

Мэдээж энэ амаргүй байх болно гэхдээ үр дүн нь үнэлж баршгүй. Тамхинаас гарсаны дараах 1 жилд зүрхний шигдээс болох эрсдэл тал хувиар багасна. 10 жилийн дараа гэхэд уушгины хорт хавдраар өвчлөх магадлал тамхиа үргэлжлүүлэн татаж байгаа хүнийхээс 2 дахин бага болдог гэсэн судалгааг Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс гаргажээ.

Эх сурвалж: Menshealth

Related Articles

Back to top button
Close