Онцлох мэдээ

“Унтаахай” хочтой гишүүн тансаг машинаараа морилж явна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэл, ам дагуулдаг эмэгтэй гишүүдийн нэг. Шонхор шувууны наймаанаас эхлээд түүний хэл аманд өртөх асуудлууд ихтэй тэр М.Энхболдыг дарга байхад нь  өмөөрч У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй дуугарч эхэлсэн тэр сүүлийн үед шалдаа бууж У.Хүрэлсүхэд тал засан гүйх болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Манай зарим  шогч нэг нь Унтаахай гишүүний сэрэх цаг нь дөхлөө хэмээн жиргэх болсон нь үнэний ортой. Сонгууль дөхөж байна. Захаасаа эхлээд хөдөлгөөнд орж буй гишүүдийн нэг нь Д.Оюунхорол. Жил жилийн ХОМ-ээрээ хамгийн үнэтэй барилга байгууламж, үл  хөдлөх хөрөнгөтэйгээр толгой цохидог УИХ-ын гишүүн хатагтай эр нөхрийн хамт нэгэн арга хэмжээнд тансаг машинаараа үүдэнд нь шахуу буулгуулан морилж яваа нь манай папараццид өртлөө. Нөхөр Г.Жаргалсайхантайгаа олон жил ганц бие явсны эцэст ханилан суусан гэдэг. Тиймээс ч тэр эр нөхрийнхөө төлөө юу ч хийхээс буцдаггүй хэмээн мэдэх нэг нь жиг, жуг гэлцэх юм билээ. Дашрамд дуулгахад тэр нүдээ хурдан цавчдаг гэж ярьсан нь үнэн бололтой. Хэдэн кадр зурганд хэдэнтээ нүдээ аньсан байх аж. Гэхдээ л унтдаг нь үнэн.

Эх сурвалж: www.paparatsi.mn

Related Articles

Back to top button
Close