Соёл урлаг

Нөгөө хоёр чинь од болжээ

+17 цувралаараа олонд илүү танигдаж, бас ч багагүй амьдралын орлогоо өсгөсөн Жижигээ, Цогтоо хоёрыг танихгүй хүн үгүй болсон биз ээ. Оюутны борог амьдралаас буюу 0-оос дээшээ гарах гэж хэний ч дэмжлэггүйгээр өөрсдийн бор зүрхээрээ зүтгэж яваа хоёр жүжигчин маань нэг үеэ бодвол бусдад өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлжээ. Сэтгүүлч зурагчид хүртэл анхлан Жижигээ, Цогтоо нарыг үл тоон зургийг нь дардаггүй байсан гэх. Харин одоо бол зургийн фонн болдог болжээ. Саяхны өдрүүдэд болсон кино урлагийн нэгдсэн фестивалид “Bad angel” уран сайхны киногоор шилдэгийн төлөө өрсөлдөн, хүндтэйгээр хүрэлцэн ирж буй агшин нь манай дуран буулаа. Энэ талаар жүжигчин Жижигээ “Бид хоёр шагнал авах нь гол биш байлаа. Энэ төрөлд бүтээлээр өрсөлдөсөн нь маш том завшаан, нэр хүндийн хэрэг байлаа” хэмээн хэлсэн байдаг. Нээрээ ч тийм. Уран бүтээлийн ажилд шимтэн яваа хоёр залууд ирээдүй дардан байгаа. Нэгэн цагт шилдэг бүтээлийн эзэд болох биз ээ.

Эх сурвалж: paparatis.mn

Related Articles

Back to top button
Close