Зөвлөгөө

Япон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц: Та энэ маскыг 7 хоног бүр нүүрэндээ тавиад 10 насаар залуужаарай

Япон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц: Та энэ маскыг 7 хоног бүр нүүрэндээ тавиад 10 насаар залуужаарай

Япон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц Хямдхан бөгөөд хэрэглэхэд амархан! Япон бүсгүйчүүд олон зууны турш будааны ашиг тусыг хүртсээр иржээ. Өөрөөр хэлбэл тэдний гоо үзэсгэлэнгийн нууц нь байгалиас заяасан энгийн бэлэг юм. Будаа бол линолийн хүчил болон скаленаар баялаг ба эдгээр оксидантууд нь коллаген ялгаруулах үйл явцыг сэргээдэг байна. Үр дүнд нь арьсан дээр үрчлээ үүсэх үйл явц удааширч, арьсыг нарны хурц туяанаас хамгаална.

Будаа нь витамин Е амин дэм болон гамма-орзинолоор баялаг тул зүрхийг хамгаалж, цусан дахь холестеролын түвшин ихсэхээс сэргийлнэ. Харамсалтай нь Японоос бусад улс оронд энэ талаар төдийлөн сайн мэддэггүй. Будаа нь нөхөн сэргээх үйлчилгээтэй, ид шидийн гэмээр хүнс юм. Бид танд нүүрийг үрчлээтэхээс сэргийлж, арьсыг зөөлөн болгох супер-энгийн нүүрний маскыг хэрхэн бэлтгэж, хэрэглэх тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Танд хэрэг болох зүйл: 3 хоолны халбага будаа 1 хоолны халбага сүү 1 хоолны халбага зөгийн бал Хэрхэн бэлтгэх вэ: Будааг болгож, шүүж авна. Усыг нь асгалгүй байлгана. Будаан дээр бүлээсгэсэн сүү болон зөгийн балаа хийнэ. Орцуудыг сайтар хутгаж, маскыг хэрэглэхэд бэлэн болгоно.

Маскыг нүүрэндээ түрхсэнээр арьсыг цэвэрлэж, арьс хуурайшихаас сэргийлнэ. Нүүрэндээ түрхэж хаттал нь байлгана. Дараа нь нүүрээ будааг агшаахад ашигласан усаар угаана. Будааны ус нь найрлагандаа хүчтэй антиоксидант агуулдаг. Энэ нь арьсыг чийгшүүлж, цусны эргэлтийг сэргээдэг байна. Энэ ус бас насжилттай холбоотой үүссэн толбыг арилгах болон арьс үрэвсэхээс сэргийлнэ. Мөн та гадаа халуун, хурц нартай байх үед энэ маскыг хэрэглэж болно: арьсыг чийгшүүлж, шинэ үрчээ тогтохоос хамгаалах болно. Илүү үр дүнг мэдрэхийн хүсэж байвал будааны маскыг 7 хоногт дор хаяж нэг удаа хэрэглээрэй. Хэдэн 7 хоногийн дараа таны нүүрний арьс 10 насаар залуужсан байна.

Related Articles

Back to top button
Close