Хууль эрх зүй

ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ХҮҮХДИЙГ ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРЭГТ ЦАГДАА НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА

Ард иргэдийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн алба хаагч нар гэмт хэрэгт, тэр дундаа хүүхэд хүчиндсэн, хүүхдийг жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа Ш. М нь албан тушаалаа ашиглан хүчингийн хэрэг хийсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, Ж.М нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр тус сумын эмэгтэй Н-ыг хүчиндсэн гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газрын 7045102 утсанд мэдэгдсэн. Одоо Ж.М-ыг ажлаас нь чөлөөлж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Хохирогч охины найз залууг Ж.М байцааж, мөрдөн шалгаж байжээ. Мөн тус аймгийн Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, ахлагч О.Д тус сумын 10 дугаар ангийн сурагчтай бэлгийн харилцаанд удаа дараа орж жирэмсэн болгосон. Сурагч охин өнөөдрийн байдлаар аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалалтанд байна. Д-д хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Харин аймгийн Нийгмийн хэлтсийн дарга, мөн аймгийн ГБХЗХГ-ын дарга нар охинд үр хөндөлт хийлгэхээр хөөцөлдөж, эмч нар татгалзсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга нар нууцалж байгаа ч гэх мэдээлэл байна.

zarig.mn

Related Articles

Back to top button
Close