Шар мэдээ

Хүүхдийг хайрцагт хүлж тээвэрлэхийг завдсан гэх худал мэдээлэл цацагджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлд гарсан нийтийн тээврийн автобусанд дайж явуулсан хайрцагт бага насны гурван хүүхэд байсан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр /2019.05.20/ цацаж, иргэдийг айдаст автуулав.

Харин энэ хэргийн талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас тодруулахад, “Хүүхэд хайрцганд хийж, нууцаар тээвэрлэхийг завдсан гэх хэрэг бүртгэгдээгүй. Мэдээллийг нягтлан шалгаж байна” гэлээ.

Түүнээс гадна дээрх мэдээлэл нь бодит бус гэдгийг цагдаагийн байгууллагын баттай эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү худал мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлсэн анхдагч эх сурвалжийг тогтоож, хариуцлага тооцохоор болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: socialmedee.mn

 

Related Articles

Back to top button
Close