Хууль эрх зүйШар мэдээ

ААВ НЬ ХӨДӨӨ АЖИЛЛАХААР ЯВАХДАА ОХИНОО ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАХИЖ ҮЛДЭЭДЭГ БАЙЖЭЭ

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Хүчиндүүлсэн охины тухайд аймгийн ГБХЗХГ-ын хамгаалах байранд байгаа бол, нөгөө охин нь 6 сартай жирэмсэн болсон байна. Охид хичээл сургуульдаа явах боломжгүй болжээ. Бид энэ асуудлаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржоос тодруулахад “Бараг сарын өмнө болсон үйл явдлыг ямар зорилгоор мэдээлээд байгааг ойлгохгүй байна. Бид дотоодын шалгалтаар энэ хэргүүдийг ил болгож, алба хаагч нартаа ёсзүйн хариуцлага тооцсон. Охидын биеийн байдал ямар байгааг мэдэхгүй, надтай ирж уулзаагүй. Тухайн үед нь л уулзаж байсан. Хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Одоо харин хэрэг хийсэн эсэхийг нь шүүх байгууллага тогтооно. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө. Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу шалгаж эхэлжээ. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан байна. Ингээд дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлжээ. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Тиймээс охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан нь ийнхүү охиноо хохирогч болгоход хүргэсэн байна. Хэрэгт холбогдсон цагдаа нар гэр бүлтэй хүмүүс байжээ. Ард иргэдийг хамгаалах, тэдний амгалан тайван байдлын төлөө ажиллахаар тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид ийнхүү насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, жирэмсэн болгосон асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Энэ асуудал нь хэрэгт холбогдсоннэр бүхий алба хаагчдаас гадна, аймгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын хариуцлага, хяналт сул байгаагийн илрэл юм. Бид удахгүй хохирогч охидын ар гэрийнхний ярилцлагыг хүргэх болно.

zarig.mn

Related Articles

Back to top button
Close