Хууль эрх зүй

Ирэх онд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөө өглөө эдийн засагчидтай уулзан, ирэх оны төсвийн төслийг танилцуулав. Улаанбаатарын эдийн засагчдын клубээс уулзалтыг зохион байгуулсан юм.

Одоогоор хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд олгож байна. Харин ирэх оноос эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Ингэснээр 912 мянган хүүхдэд 218 тэрбум төгрөг олгох тооцоог Сангийн яам хийжээ. Нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгоход 164 тэрбум төгрөгийг зарцуулж байжээ.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу Засгийн газар шаардлагагүй зардлаа танах үүрэг хүлээсэн. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох боломжгүй байв.

Энэ саналыг УИХ эцэслэн батлах бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2019 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.

 

Related Articles

Back to top button
Close