Хууль эрх зүй

Өсвөр насны охин гэрээслэл үлдээгээд амиа хорложээ

Гэр бүлийн үл ойлголцол, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, эцэг эхийн хоорондын таарамжгүй харилцаа нь хажууд нь өсөж буй хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэрүүл маргааныг өдөр бүр сонсож буй хүүхдийн хүмүүжил болон сэтгэл санаанд маш их нөлөөлдөг байна.

Эцэг эхийнхээ маргааныг өдөр бүр сонсдог байсан охин цаашид тэвчихгүйгээ илэрхийлэн амиа егүүтгэжээ.

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин гэрээслэл үлдээн амиа егүүтгэсэн аймшигт хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, талийгаач охин аав ээжийгээ гэртээ ирэхэд нь гэрийнхээ багананаас өөрийгөө боомилсон байжээ. Охин амиа егүүтгэх болсон шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн байж болзошгүй байгаа ажээ. Учир нь талийгаач охин гэрээслэлдээ “Манай гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Аав ээж хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүй нь, өдөр бүр хэрүүлтэй байхыг би хүсэхгүй байна. Ааваа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” хэмээн бичсэн байсан тухай эх сурвалж дуулгаж байна.

Эх сурвалж: paparatsi.mn

Related Articles

Back to top button
Close