|

Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно

Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай. Иймээс:

  • Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох
  • Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц
  • Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц
  • Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц
  • Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг сайд Х.Баделханд даалгав.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна.

Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.

Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан  байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 894 мянга 500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58 мянга 500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ.

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee