Эрүүл мэнд

Ажилдаа эзэн байж чаддаг эмч нараараа бахархахгүй байхын аргагүй

2019 оны 05 сарын 20-ний оройн 22:00 цагийн орчимд Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих тасгийн лавлагааны хэсгийн эх баригч А.Нансалмаа үүрэгт ажилаа хийж байх хугацаанд лавлагаа, эргэлтийн хэсгийн гадаа машин дотор ухаан алдсан хүн ирлээ гэсэн дуудлагын дагуу гарч ухаангүй байсан 19 настай охин Урангоод АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ үзүүлж яаралтай тусламжийн түргэн 103-т хүргэж улмаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өөрийн биеэр хүлээлгэн өгч эмнэлгийн тусламж, нарийн мэргэжлийн шинжилгээнд цаг алдалгүй хамруулж эмнэлгийн мэргэжилтнийхээ үүргийг гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг аварч чадлаа
НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ХАМТ ОЛОН болон Урангоо охины гэр бүлээс эх баригч А.Нансалмаад талархснаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: Нийслэлийн өргөө амаржих газар.

Related Articles

Back to top button
Close