Дэлхийн анир

Хөөх л дөө, 63 настай эмээ шүү дээ. Та ч бас энэ насан дээрээ түүн шиг байхыг хүсч байгаа биз дээ.

Ясмина Росси эдүгээ 63 настай ч 20 настай бүсгүйнх шиг бие галбир, гоо үзэсгэлэнгээрээ олон сая бүсгүйчүүдийн атаархал, хайр хүндэтгэлийг нэгэн зэрэг хүртэж явна. 1955 онд Францад төрж, Корсикагийн аралд өссөн тэрээр одоо ч загвар өмсөгчийнхөө карьерийг амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд Hermes, Macy зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг аж. Мөн гэрэл зурагчин, керамик эдлэлийн мэргэжилтэн гэдгээрээ танигджээ.

Тэрээр гоо сайхныхаа нууцын талаар “Миний гоо сайхны нууц органик хүнстэй л холбоотой. Органик хүнс дэлхий нийтээр трэнд болохоос ч өмнө үүнийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил болгосон байсан. Мөн нүүр, биеийн арьс, үсэндээ зөвхөн цэвэр тос түрхдэг. Жишээ нь, усан үзэмний тосыг үсэндээ түрхэж, долоо хоногт нэг удаа оливын тос, элсэн чихрийг хольж арьсаа гуужуулдаг. Өдөр тутмын хоол хүнсэндээ органик загас, мах, авокадо хэрэглэдэг” хэмээн ярьжээ.

Related Articles

Back to top button
Close