Онцлох мэдээ

Машинтай жагсагчдын нэг нь төв талбайд машинтайгаа яван хүн дайрахыг завджээ

Өнөөдөр Сүхбаатарын талбайг тойрч “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран “Машинтай жагсаал”-ыг зохион байгуулсан. Гэвч тэд ямар нэг зөвшөөрөл аваагүй байжээ.

Улмаар машинтай жагсагчдын нэг болох н.Цэгмид дөнгөж сая Сүхбаатарын талбай дээр машинтайгаа яваад зогсохгүй хүн дайрахыг завдсан байна. Уг үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Мөн тэрээр олон нийтийн анхаарлыг татахын тулд талбайд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Зохисгүй үйлдэл гаргасан энэ иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

paparatsi.mn

Related Articles

Back to top button
Close