|

Дээд шүүх Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн хөрөнгийг Д.Түвшинжаргалд өгөх шийдвэр гаргажээ

Ээж минь “Жаргал байвал дэлгэж бай, зовлон байвал нууж бай” гэж сургадаг байсан сан. Тэр ёсоор би болж л үзвэл зовлонгоо бусдаас нууж явахыг хичээдэг хүн. Даанч тэвчээр минь барагдаад та нартаа хандаж байна гэсээр бидний яриа эхэлсэн. Том том хөшиглөсөн борцтой, шар будаатай, 360 удаа самарч, сэтгэлээ шингээж чанасан, нутгийн цайг оочилсоор бидний яриа өрнөсөн. Солонгос кинон дээр гардаг шиг эд хөрөнгөний төлөөх цусгүй дайн манай Монгол гэр бүлд, тэр тусмаа ийм ойрхон, дэргэдийн бурханд маань тохиолдоно гэж төсөөлөө ч үгүй явсан би вээр цочролд оров.

Ерээд оны сүүлээр Чимээ эгчийг дуучин Д.Түвшинжаргал гэгчтэй гэр бүл болж байгаа талаар тухайн үеийн хэвлэлүүд шуугиж, яриа авах гэсэн сэтгүүлчид түүнийг ээрүүлдэж, гэрийнх нь эргэн тойронд отолт хүртэл хийж байх цаг дор нутгийн дүү гээд зөвхөн надад яриа өгч байсан удаатай. Энэ удаа ч бас Чимээ эгч маань “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох бид хоёрт хандаж, тусламж хүслээ. Гэр бүлийн асуудлыг нийтэд дэлгэх нь зохисгүй гэж үздэг миний хувьд энэ удаа түүнтэй удтал ярилцсаны эцэст лайв ярилцлага хийж, олон түмний сонорт хүргэх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Би ч яахав, хөшигний ард ажилласан юм өө, ккк.

Арван жил нэг гэрт амьдарч, нэг тогооноос хооллож, эхнэр-нөхөр, эр-эм гэлцэж явчихаад, эцэст нь хоёр тийш болохдоо монгол эр хүнээс гарамгүй, ийм хөгийн зан гаргах ч гэж дээ. Анхнаасаа л хайртай, дуртайдаа биш хэсэг зуур тэжээлгэж, хэрэгтэй бүхнээ салгаж авах гэсэн охорхон бодлоор хүний сайхан охиныг өөрийн болгосон арчаагүй эр аж. Зөрж өнгөрсөн бүхэн эргэж хармаар, харсан бүхэн дуу алдмаар залуу сайхан насыг нь эдэлж, хулгайлчихаад, насны эцэст хамаг байдгийг нь булаацалдаж, гудамжинд гаргах нь холгүй, новшийн авирлах тэр өвгөн юутай өчүүхэн, юутай өрөвдөлтэй юм бэ дээ.

“Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна” хэмээн санаа алдах Чимээ эгчийн үг зүрх зүсэв. Тэр нэгэн эрд хайраа дэвсэж, бүхнээ зориулж явсан залуу насыг нь гадарлана аа.

Сүхбаатарынхан дунд алдартай баян Орлойнхны удам Ардын жүжигчин маань таван хошуу малаас эхлээд хөөрөг, мөнгөн аяга, хэт хутга гэхчлэн удам дамжсан үнэт эдлэлүүд өвлөж авсан, Улаанбаатарт шилжиж ирэхэд нь улсаас олгосон байртай, хэний ч дор орохооргүй амьдралтай нэгэн байв. Дээр нь жалгын биш монголын, тэр бүү хэл дэлхийн дуучин гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн нутгийн зон олон түүнд улсын нийслэлийг зориход нь ч, хожмоо Монгол Улсын гавъяат болон Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цол хүртэхэд нь ч суурь сууриар нь мал бэлэглэж байсныг нь гэрчлэх хүн дэндүү олон. Ганц жишээ хэлэхэд, 2005 онд Ардын жүжигчний алдар сууг хүртэхэд зөвхөн сумынхныхаа бэлэглэсэн малыг зараад л 29 сая төгрөгөөр Land ruiser-80 машин авааль нөхөртөө авч өгч байсан удаатай. Салаад явахдаа тэр ичих ч үгүй унаад л явсан байна лээ. Ах дүү, төрөл төрөгсдийг нь ч бас ажилтай, бизнестэй болгож, үр хүүхдүүдийг нь сургуульд сургаж, тѳлбѳрийг нь тѳлж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн атал өнөөдөр хэн нь ч хүний мөсгүй авирлах ахыгаа, аавыгаа хориглосонгүй.

“Таваас дээш жил амьдарсан л бол дундын хөрөнгөө тэнцүү хуваана” гэсэн хуулийн заалтыг овжноор ашиглаж, амьдарч буй байрыг нь зах зээлийн үнээс өндрөөр үнэлүүлж, талыг нь авна хэмээн 200 сая төгрөг нэхэмжилж, дансанд нь орсон тэтгэврийг нь хүртэл хуу хамж байгаа Д.Түвшинжаргал гэгч олиггүй эрийг хийсэн үйлдэлдээ уучлалт гуйтал нь, авсан бүхнээ буцааж ѳгтѳл нь шахалт үзүүлэхийг олон нийтдээ уриалж байна. Учир нь Дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хэргийг буцааж задлах нь бараг л боломжгүй болоод байгаа юм. Гэхдээ гарц олдож л таараа.

Э.Ирэхбаяр

Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=1299020136913323&set=a.110429579105724&type=3&theater

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee