Соёл урлаг

ЧИН СЭТГЭЛИЙН ИТГЭЛ

Ѳвлийн хүйтэн ѳдѳр , Бродвей дахь гутлын дэлгүүрийн гадна хѳл нүцгэн хүү шилний цаадах гутлуудыг шохоорхон харж зогсоно. Түүний хѳл даарснаасаа болон цайран шавхай болсон байв. Энэ үеэр хажуугаар нь ѳнгѳрч явсан авгай зогтусан хараад : – Хүү минь, чи энд юунд зогсож байгаа юм бэ? гэж асуусанд , хариуд нь хүү : – Би бурхнаас намайг ийм гуталтай болгоод ѳгѳѳч гэж гуйж байна хэмээн хариулав. Гэтэл авгай, – Тэгвэл хоёулаа энэ дэлгүүрт оръё хэмээн хүүд хэлэв. Дэлгүүрт орсны дараа хүүгийн сонирхсон гутлыг авч ѳгсѳн авгай худалдагчид хандан – Бүлээн ус алчууртай авч болох уу ? гэсэнд түүнд тэр дор нь энэ бүгдийг авчирч ѳгѳв. Тэрээр сѳхрѳн суугаад хүүгийн хѳлийг угаагаад, алчуураар арчсаны дараа, дулаан ноосон оймс мѳн гутлыг нь ѳмсүүлэв. Дэлгүүрээс гарахын ѳмнѳ дулаан шинэ оймс, гуталтай болсон хүү нулимас дүүрэн нүдээр тэр авгайг харснаа : – Эгч ээ, та << БУРХАНЫ ЭХНЭР >> нь мѳн биз дээ гэж хэлжээ .

Related Articles

Back to top button
Close