Дэлхийн анир

БНСУ-ын ГХЯ-Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ

БНСУ-ын Гадаад хэргийн яам/ГХЯ/-наас Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ыг төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт сэжиглэн аудитын шалгалт хийх ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ.

   БНСУ-ын Гадаад хэргийн яам нь тус ЭСЯ-ны элчин сайд Жонг Жэ Нам-ыг орон нутгийн түвшинд виз олголтын үйл явцад шударга бусаар хандсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан, тус яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, БНСУ-ын Гадаад хэргийн яаманд хуурамч тайлан илгээхийг шаардан дарамталдаг зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм байна.

бнÑÑ-Ð°Ð°Ñ Ð¼Ð¾Ð½Ð³Ð¾Ð» ÑлÑад ÑÑÑгаа ÑлÑин Ñайд зÑÑган илÑÑÑүүд

Аудитын шалгалт хийх үндсэн шалтгаан нь тус улсын элчин сайд Жонг Жэ Нам нь ЭСЯ-ны төсвийн хөрөнгөөр өөрийн эгчдээ усан онгоцны буудал барих зөвшөөрөл олгосон гэдэг мэдээллийн эх сурвалж байсан бөгөөд БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/ҮЭХ/-нд олон удаа хуурамч тайлан, мэдээлэл илгээхийг ажилтнуудаас шаардан дарамталж иржээ.

   БНСУ-ын ҮЭХ-ны зүгээс элчин сайдыг Монгол улсын виз мэдүүлэгч иргэдэд шударга бусаар хандан, виз зуучлагч нартай үгсэн хуйвалдаж удаа дараа хөндлөнгөөс нөлөөлж байсан гэж мэдүүлсэн байна.

   БНСУ-ын Гадаад хэргийн яам Монгол улсад суух ЭСЯ-нд хийх шалгалтын ажлыг даруй эхлэхээ мэдэгдсэн бөгөөд аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ.

WWW.MGLRADIO.COM

Солонгос мэдээ булан

 

Related Articles

Back to top button
Close