Хууль эрх зүй

Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төслийг Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан юм. Хуулийн гол агуулга нь ерөнхий боловсролын сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох юм. Энэхүү хуулийг 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Дэлхийн 80 гаруй оронд хэрэгждэг үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тогтвортой хөгжлийн нэг зорилт хангагдаж байгааг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлж байлаа. 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг, 2022 оноос 5-8 дугаар ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангах бол 2023 оноос эхлэн 1-12 ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж эхлэх юм.

zugeer.mn

Related Articles

Back to top button
Close