|

Б.Мөнхболор: ЭМД-ын хөнгөлөлтөөр 57 рашаан сувиллаар үйлчлүүлэх боломжтой

Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувиллаар үйлчлүүлэх нь ихэсдэг. Эрүүл мэндийн даатгалтай иргэд хэрхэн, яаж хөнгөлөлт эдэлж,  хаана, ямар газраар үйлчлүүлэх талаарх мэдээлэл хэрэг болдог. Тиймээс  энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхболороос тодрууллаа.

-Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой хичнээн рашаан сувилалын газар байдаг вэ. Үүний хэдэн хувь нь Улаанбаатар хотод байна вэ?

-Энэ онд улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа 57 рашаан сувиллын газар байна. Нийслэл хотын хэмжээнд 30 рашаан сувилал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрууд эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэдэд рашаан сувилал, сэргээн засах сувилалын үйлчилгээг үзүүлж байна.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хэдэн хувь нь энэ рашаан сувиллын газруудаар үйлчлүүлсэн байдаг юм бол?

-Жилд Эрүүл мэндийн даатгалын сангаас рашаан сувилалд амарч байгаа иргэдийн тоо гардаг. 2017 онд 52 рашаан сувиллын газартай гэрээ байгуулан ажиллаж байсан.

-Рашаан сувиллын газруудаас иргэд ямар төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Рашаан сувиллын тусламж үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээ байдаг. Жишээлбэл, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авдаг байгаа. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, сэргээн засах сувилалд хэвтэх үү, рашаан эмчилгээ юу, эсвэл шавар эмчилгээнд явах уу гэдгээ сонгон үйлчлүүлэх боломжтой.

-Иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэд 7-оос доошгүй хоногийн хугацаанд рашаан сувиллын тусламж үйлчилгээ авдаг. Хэдэн хоног үйлчлүүлсэнээс хамаарахгүй нэг удаа хэвтэхэд нь 110 мянган төгрөг хөнгөлнө. Тэр хүн 7 эсвэл 10 хоносон ч 110 мянган төгрөг хөнгөлдөг гэсэн үг.

-Жилдээ нэг хүн хэдэн удаа рашаан сувиллын газраар үйлчлүүлэх боломжтой байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэд жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Үүнд 16 төрлийн үйлчилгээ багтдаг. Тэгэхээр жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнд багтаагаад иргэд хүссэн үйлчилгээгээ хэдэн ч удаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хүн нэг хэвтэж үйлчлүүлчихээд дахиад хэвтэх онош заалттай бол дахин хэвтэж болно гэж ойлгох хэрэгтэй.

-Энэ жил гэрээ байгуулсан 57 рашаан сувиллын газрыг сонгож гэрээ байгуулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг хардаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий газруудаа эрүүл мэндийн даатгалын байгууллага өөрсдөө сонгон шалгаруулна гэж хуульчилсан байдаг. Сонгон шалгаруулалтын журмын дагуу гэрээ байгуулсан байгаа. Хамгийн чухал шаардлага нь магадлан итгэмжлэгдсэн, сувилалын стандартад нийцсэн байх ёстой.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн үйлчлүүлэх вэ?

-Эмнэлгийн байгууллагаас сувилалд эмчлүүлэх заалттай хэвтэх бичгийг авч очих ёстой. Сувилалд эмийн эмчилгээ биш. Сэргээн засах, физик эмчилгээнүүд хийгддэг.

-Насны хувьд…? 

-Насны хувьд хязгаар байхгүй. Сувилалд очих заалттай хүн бол хэдэн ч настай байж болно. Хүүхэд ч үйлчлүүлэх боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй рашаан сувиллуудыг иргэд хэрхэн яаж үйлчлүүлж, энэ талын мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Иргэд рашаан сувиллаар үйлчлүүлээд сурчихсан байдаг. Рашаан сувиллын төлөөлөгчийн газраас эрхийн бичиг авчихдаг.  Хөдөө орон нутгийн иргэд аймаг, сумынхаа эрүүл мэндийн газраас сувилалд явах эрхийн бичиг авч болно. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй рашаан сувиллыг манай сайтаар ороод үзэж болно.

Ингээд ЭМД-ийн хөнгөлөлтөөр үйлчлүүлж болох 57 рашаан сувиллын газрыг танилцуулж байна. 

Нийслэл

 

Орон нутаг 

Х.Соёл-Эрдэнэ 

Comments are closed

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee