Шар мэдээ

Найз залуудаа хэтэрхий их хайртай учраас амь насыг нь хороохыг завджээ.

Япон улсын иргэн 21 настай Такаоко Юка найз залуудаа хэтэрхий хайртай учир амь насанд нь халдахыг завджээ. Энэ сарын 23-ны өдөр Токио хотын Шинжуку дүүрэгт орших орон сууцны хороололд 20-30 насны эрэгтэй бусдад хутгалуулсан байдалтай байгаа тухай дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Гэдсэндээ хоёр удаа хутгалуулсан залуу цахилгаан шатаар доош бууж үүдний танхимд очмогцоо ухаан алдаж унасан байх бөгөөд цусанд будагдсан Такаоко түүний хажууд суугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Үүний дараагаар түргэн тусламж ирж залууг эмнэлэгт хүргэсэн ч одоогоор түүний биеийн байдал тун ч хүнд байгаа гэнэ. Харин Такаокогоос чухам яагаад түүнийг хутгалах болсныг асуухад тэрбээр”Би түүнд маш их хайртай, тийм болохоор надад түүнийг алахаас өөр сонголт байгаагүй. Эхлээд түүнийг алаад, дараа нь өөрийнхөө амийг хорлох гэж төлөвлөгөөтэй байсан” хэмээсэн байна.

Image may contain: one or more people and people sitting

Image may contain: one or more people

Related Articles

Back to top button
Close