|

ЦЭРЭГ ҮРЭГДЭХЭД ҮЛ ТООДОГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ХҮҮГЭЭ БЭЭЖИНД, ХҮРГЭНЭЭ СӨҮЛД ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛУУЛЖЭЭ

Төв аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон хоёр ЭНХБОЛД байдаг. Нэг нь нөгөө алдарт 60 тэрбумын загалмайлсан эцэг Миеэгомбын Энхболд, нөгөөх нь түүнийг дагаж улс төрд УИХ-д гарч, Батлан хамгаалахын сайд болтлоо суга дэвшсэн Нямаагийн Энхболд юм.

Энэ удаад мөнөөх шүдний өвчин Миеэгомбын Энхболдын бус Төв аймгийн 30-р тойргоос УИХ-д сонгогдсон, Батлан хамгаалахын сайд, ЖДҮ-чин Нямаагийн Энхболдын ажил хийгээд албан тушаалын наймаа, ургийн модны талаар цухас дурдъя.

УИХ-д удаа дараа Төв аймгаас сонгогдсон Н.Энхболдын хувьд нэг хэсэгтээ төрийн хар хүн шиг төлөв даруй явсан нэгэн. Гэвч тэрбээр сайдын суудалд залармагцаа л өмнөхөөсөө төрөл арилжсан дуулддаг. Ямар сайндаа хариуцсан салбарт нь энхийн цагт цэрэг үхэж байхад тэрбээр ар гэрээс нь уучлал гуйх байтугай алаг хоёроороо хялайж ч харахгүй өнгөрхөв дээ. Энэ мэтчилэн энгийн цөөхөн жишээ татахад У.Хүрэлсүхийн Засгийн Газрын мань сайдыг хэн болох нь тодорхой.

Гэвч хариуцсан салбартаа төдийлөн санаа тавьдаггүй Н.Энхболд сайд хамаатан садан, үр хүүхдүүд, ах дүү нартаа ихэд санаа зовнидог бололтой. Учир нь тэрбээр өөрийн хүрээллийн ойр тойрныхноо энд тэнд, яам тамга, элчингийн газруудад амжилттай чихэж чаджээ.

Тодруулбал, Мэргэжлийн гэгдэх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт түүний худ ураг гэгдэх А.Цогцэцэг Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байлаа. Улмаар түүний төрсөн хүү Э.Одмөнх нь ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирлаар томилогдож байлаа.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ажил албан тушаалын ургийн мод нь өнөөдрийг хүртэл улам жавхаатайгаар, данхайн цэцэглэж байгааг эх сурвалж дурдаж эхэллээ. Тодруулбал, хэдхэн сарын өмнө Н.Энхболд сайд хүргэн хүү Хашбаатарыгаа БНСУ-ын Сөүл хотод суугаа ЭСЯ-ынд зөвлөхөөр томилуулж байжээ.

Гэтэл энэ удаад түүнд дахин албан тушаалын аз, өм гийж ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг хүү Н.Одмөнхийгөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суух ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга гэх албан тушаалд томилуулахаар тушаал, шийдвэрийг нь амжилттай гаргуулж чадсан талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Ийнхүү Төв нутгаас сонгогдсон төрийн түшээ, У.Хүрэлсүхийн Засгийн Газрын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү нь Бээжинд, хүргэн нь Сөүлд суухаар болжээ. Сайд аавын буянд саран дээр ч элчин сууж болох юм даг уу даа.

А.ТАМИР

АРДРЧИЛАЛ.МН

 

*

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee