|

ХҮССЭН ЯМАР Ч ЗҮЙЛЭЭ БИЙ БОЛГОХ 8 ЭНГИЙН АРГА

Хэрэв таны бодол ямар хүчтэй гэдгийг мэддэгсэн бол та дахин хэзээ ч сөрөг бодол бодохгүй. Ихэнх хүмүүс бодолд автдаг ч, өөрийн хүссэн амьдралаа бий болгож чаддаггүй. Өдрөөс өдөрт юмс болдогоороо болох бүрт та эцэс төгсгөлгүй мэт гутардаг. Төлбөр тооцоо хийх хангалттай мөнгөгүй тухай бодох тусам танд олон төлбөрийн хуудсууд ирж байдаг. Та энэ галзуурлыг зогсоохоор залбирдаг ч дахин бүр хүчтэй ирсээр байдаг. Таны бодол таны ирээдүйг бүтээдэг гэж мэдэх үү? Таны гадагшаа илгээж байгаа бодлын долгион таны хүсэхгүй байгаа зүйлийг илүү асууж байдгыг мэдэх үү? Ертөнц бол хүсэх хүсэхгүй байгаа хоёрын ялгааг мэдэхгүй. Ертөнц танд хүсэж байгаа бодол  байна уу, хүсэл бүр нь хариулагдаж байна уу гэдгийг мэдэрдэг.

Өнөөдөр бид та нарт таны мөрөөдлийн амьдралыг бүтээж чадах 8 аргыг хэлж өгөх болно.

  1. Талархал: Таны амьдралд байгаа бүх зүйлсд, бүх хүнд таларх. Талархал бол бидний ихэнхдээ орхигдуулдаг, бас бодлоо биелэл болгох чухал алхамуудын нэг юм. Хэрэв та амьдарч байгаа газартаа дургүй гэж бодоод тэр бодлоо илэрхийлж байвал та буруу замаар чиглэж, хүсээгүй зүйлсээ илүү авах магадлалтай. Харин танд байгаа бүх зүйлд талархал үзүүлснээр улам олон зүйлс ирэх үүд хаалгыг нээх болно.
  1. Дүрсэл: Та хүслээ биелүүлмээр байгаа зүйлээ дүрсэл. Таны бодол болоод хараа түүний ард байх бүтээгч хүч бөгөөд амьдралдаа авчрахийг хүсэж байгаа зүйлийнхээ тодорхой дүр зургыг дүрслэх нь чухал юм. Юу хүсэж байгаа дээр маш нарийн, тодорхой бай. Ертөнц таныг юм бүтээхийг, яг хүссэнээ бодит болгохыг хүлээж байдаг. Та дүрслэн бодохдоо танд одоо аль хэдийн тохиолдсон мэтээр дүрсэлж байгаагаа магадлаарай. Энэ бол маш чухал алхам.
  1. Хэлбэлзэл давтамж: Таны хэлбэлзэл давтамж бол илэрхийллээр бүтээх эгшигүүдийн багц юм. Хайр хайраа татдаг. Хэрэв та өндөр хэлбэлзэж байгаа бол хайр, аз жаргал, хүсэл биеллийг цацрааж байгаа хэрэг. Хэрэв та бага хэлбэлзэлтэй байвал уур хилэн, уйтгар гуниг, болон цөхрөлийг гаргаж байна. Тиймээс бид хормоос хоромд тээж яваа эрчим дээр анхааралтай байх хэрэгтэй юм. Бид аль болох өндөрт хэлбэлзэж, эрчмийг гэдэсний гүнээс зүрх хүртэл өсгөж, гаргах хүртэл мэдрэх хэрэгтэй. Тиймээс түүнийг мэдэр
  1. Гаргаж хая: Танд үйлчлэхгүй болсон зүйлсээс ангижар. Та хуучин зүйл дээр дүүжигнээд байхад ямар нэг шинэ зүйл бий болгоход хэцүү.  Бид таныг одоо руу нүүж, өнгөрснийг ардаа орхихийг зөвлөе.
  1. Батламж үг/ тунхаглал: Ямар нэг зүйлийг батлах нь түүнийг жинхэнэ гэдгийг мэдэж байгаа хэрэг. Та батламж үгээ дахин дахин давтсанаар та өөрийн хүслээ биелүүлэхийн тулд ертөнцөд зорилгоо суулгаж байгаа хэрэг юм. Өдөр бүр давтсанаар та ирээдүйгээ бүрэн дүүрэн зорилготойгоор бүтээхэд чиглүүлдэг. Жишээлбэл дараах батламж тунхаглалуудыг хэлж болно

“ Би ертөнцөөс элбэг дэлбэгийг хүлээж авахад нээлттэй.

Би өөрийн гүн зорилгоо өдөр бүр илэрхийлдэг

Миний мөрөөдөл цэцэглэж байна.

Би өдөр бүр хэлбэлзлээ дээшлүүлж, юу хүссэнээ бүтээдэг.

Би өөрийн туршлагуудаа бүтээгч, би зорилгынхоо төлөө өдөр бүр явдаг.

Би итгэлтэй бөгөөд амжилттай байдаг” гэх мэт эхэлж болох юм.

  1. Эргэлзээгүй бай: Та бодож байгаа зүйлдээ хүрч чадахгүй болов уу гэсэн ямар ч санаа, айдасаас чөлөөлөгдөх ёстой. Та зүрх сэтгэлийнхээ хүсэж байгаа бүх зүйлтэй байж болно гэдэгт эргэлзэлгүй итгэ. Дээшээ өгсүүр сэлснээс одоогын түвшинд сэлэх нь илүү хялбар.  Түүнд хүрэхийн тулд дүн шинжилгээ хийхээ больж, зүрхэндээ мэдэрч эхэл.
  1. Хүлээж ав: Та асуу, хүлээж авах болно. Хүлээж авахдаа нээлттэй байж, юу хүсэж байгаагаа магадлаарай. Та хүлээж авах эрхтэй гэдгээ мэд. Энэ нь элбэг дэлбэгт хаалгыг нээж, танд хөнгөнөөр хурдхан бий болох боломж олгоно.
  1. Мөрөөд: Томоор мөрөөдөх цаг боллоо. Одоо та өөрийн дандаа хүсдэг амьдралаа бий болгох цаг ирлээ. Таныг хойш чангаах юу ч байхгүй, та бол бүтээгч. Та энд үүнийг хийхээр ирсэн. Та энд төрөл авахаас өмнө юмсыг бүтээдэг мастер байсан бөгөөд өөрийн хэн байснаа, хүссэн амьдралаа жишээ болгон бүтээхээр төлөвлөж байсан зорилгодоо хэрхэн хүрэхээ эргэн санах цаг ирлээ.

Хэрэв та эдгээр энгийн 8 алхамыг мөрдөж байвал өөрийн хүссэн зүйлээ биежүүлэх замдаа саадгүй байх болно. Хүч чадал таны гарт байна, тиймээс бүтээх цаг боллоо. Зугаатай амьдар.

zugeer.mn

*

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee