Спорт

Кёкүшюүхо хуримаа хийлээ

Томозүна дэвжээний Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ сарын 9-нд Токио хотын нэгэн зочид буудалд хуримын ёслолоо хийлээ.

Түүний гэргий Б.Сувд-Эрдэнэ 26 настай. Б.Сувд-Эрдэнэ найман жилийн өмнө Японд хэлний сургуульд орохоор ирсэн бөгөөд залуу хосууд 5 жилийн өмнө танилцсан, хоёр охинтой. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сард гэрбүлээ батлуулсан ч хуримын ёслолоо хийж амжаагүй байжээ.

Кёкүшюүхогийн хуримын ёслолд ёкозүна Хакүхо, Какүрюү тэргүүтэй 460 зочин оролцжээ. Монголоос аав ээж, ах дүү гээд 70 гаруй хүн ирсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close