Онцлох мэдээ

Р.Анхням: Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян

Жүжигчин P.Анхням өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж, аавдаа туслаж байхыг санууллаа Тэрээр:

Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай!

Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус.

Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо.

Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм.

Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай.

Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшингүй шүү дээ.

Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүрлүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай.
Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ гэв.

zugeer.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close