Өөр өнцөг

Сэарэмжлүүлэг: Ой зургаан сартай хүүхэд ээжийгээ бие засах хойгуур голд унаж нас баржээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын түвшин нэмэгдэж улмаар иргэд голын усанд осолдож нас барах тохиолдол өдөр бүр гарч байна. Мөн голын орчим бага насны хүүхдийг асран хамгаалагчийн хараа хяналтгүй байлгаснаас үүдэн голын усанд унаж нас барсаар байгаа юм. Энэ долоо хоногт голын усанд осолдож нас барсан гэх тохиолдол их байгаа тухай албанаас мэдээлж байна. Өчигдөр Булган голын орчим амьдардаг айлын хүүхэд ээжийгээ бие засах хойгуур голын усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,энэ сарын 18-ны өдөр Ховд аймаг Булган сумд  нэг нас зургаан сартай эрэгтэй Э нь Булган голд унаж нас барсан байна.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхэлсэн аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэддээ анхааруулахад ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байгаа учраас голын түвшин эрс нэмэгдэж амь нас эрсдэх аюултай байгаа тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мөн гол мөрний орчим иргэн та бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол усанд оруулахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол орчим зугаалахгүй байхыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

 zugeer.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close