Спорт

УЛСЫН ГАРЬД Н.ГАНБААТАРААС ДОПИНГ ИЛЭРЧ ӨРСӨЛДӨГЧ БӨХӨД ЦОЛ ӨГӨХӨӨР БОЛОВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон учраас аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Мөн улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэжээ.

Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцдог. Тэгэхээр Монгол Улсын Гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавшир начины давааг хүчингүй болгож Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзолыг хангаад байгаа аж:

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close