Дэлхийн анир

Хятад улсын тухай хэзээ ч сонсож байгаагүй 20 баримт

Дэлхийн нийт хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Хятад улс нь хөгжил цэцэглэлт, хүрээлэн буй орчны бохирдол, баян хоосны ялгаа, уйгагүй хөдөлмөрч зан чанар, түүх соёл гээд олон зүйлээрээ дэлхийн бусад улс орны анхаарлыг татдаг. Хачин жигтэй, заримдаа ойлгохын аргагүй энэ орны тухай бидний мэдэхгүй олон зүйлс байдаг гэдэг нь гарцаагүй. Тийм ч учраас дараах 20 баримтыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

1. Хятадад баячууд шоронд эдлэх ялаа орлуулан эдлүүлэхийн тулд хүн хөлсөлж болдог. Энэ нь Хятадад түгээмэл зүйл.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 2

2. Хятад улс саяхан дэлхийн хамгийн том эдийн засагтай улс гэдгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлсэн. Гэхдээ зөвхөн улс орны худалдан авах хүчин чадалтай холбоотойгоор.
Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 3

3. Сан-Францискогийн агаарын бохирдлын 29% нь Хятадаас улбаатай. Агаарын бохирдлын ноцтой асуудалтай энэ улс орон үүнийгээ дэлхий дахинтай хуваалцаж байгаа нь энэ юм.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 4

4. Хятад улсад АНУ-д байдгаас ч олон англи хэлтэй хүмүүс бий. Энэ нь Хятад улсад ямар олон хүн амьдардгийг ухаарахад тус болно.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 5

5. Хятадад бүхэлд нь идэж болдог шувууны үүрээр хийсэн шөл байдаг. Энэ зоог бүх Ази даяар алдартай.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 6

6. Хятадад 7 хоногийн 31 доллараар найз бүсгүй түрээслэх боломжийг олгодог вэбсайт байдаг.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 7

7. Хятадын хувьд хүн амын өсөлт хамгийн аймшигтай зүйлсийн нэг.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 8

8. Саяхан Хятадад нэгэн эр маш их халуун ногоотой шөлийг хэт халуунаар нь идсэнээс болж ходоод нь цоорч нас барсан.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 1

9. Хятад улс өсөлтийг зохицуулж, барилгачдыг завгүй байлгахын тулд аварга том хотуудыг байгуулж байгаа.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 20

10. Хятадын нэгэн өсвөр насны хүү iPad худалдаж авахын тулд бөөрөө зарсан.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 9

11. Хятад улс дахь сүүлийн энэтхэг-хятад барыг алж идсэнийхээ төлөө 12 жил хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр барыг өөрийгөө хамгаалах гэж л хөнөөсөн гэсэн байна.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 10

12. Хятадын Яншоу мужийн үзэсгэлэнт дүр төрхийг агаарын бөмбөлөгнөөс харсан нь. Энэ газар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэгддэг.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 11

13. Хятад улс дэлхийн хэмжээнд уран бүтээлчид гадагшаа цагаачлах явдлаараа тэргүүлдэг гэж хэлдэг. Тус улсын 10 оюутан тутмын 7 нь хилийн чанадад суралцахаар яваад эргэж ирдэггүй байна. Тэдний амьдрахыг хүсдэг шилдэг улс нь АНУ аж.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 12

14. Brad Pitt “Seven Years in Tibet” кинонд тоглосноор Хятадад очих боломжгүй болсон. Түүнчлэн жүжигчин David Thewlis, найруулагч Jean-Jacques Annaud нар ч ялгаагүй.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 13

15. Хятадад болсон хамгийн урт замын түгжрэл 10 өдөр үргэлжилсэн ба 96,5 км урт байжээ.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 14

16. 2025 он гэхэд Хятад улс Нью Йоркын хэмжээний 10 хоттой болсон байна. Мөн хүн ам нь 350 сая хүнээр нэмэгдэнэ.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 15

17. Хятад улс дэлхийн бүх аварга пандануудыг эзэмшдэг бөгөөд Хятадаас өөр оронд байгаа панданууд нь түрээсийн панданууд ажээ. Тэр ч бүү хэл дөнгөж төрж байгаа бамбаруушнууд ч Хятадад хамаардаг байна.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 16

18. Хятадад нэгэн эр эхнэрээ царай муутай гэдгээр нь шүүхэд өгч, заргаа авсан. Тэр эмэгтэй нөхөртэйгээ танилцахаас өмнө 100,000 доллараар гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн байсан байна. Харин нөхөр нь хүүхдүүд нь яагаад ийм царай муутай байгааг ойлгохгүй байжээ.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 19

19. Хятадад IKEA-гийн дэлгүүрт амарч, түр дугхийгээд авах нь байж болох зүйл.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 18

20. Хятад бол дэлхийд амиа хорлолтоор тэргүүлдэг улсын нэг. Тэнд цогцос агнагчид гэж байдаг ба тэдгээр хүмүүсийг голд үйж үхсэн хүмүүсийн цогцсыг гаргаж ирэхэд хөлсөлдөг.

Хятад улсын тухай таны хэзээ ч сонсож байгаагүй ч байж болох 20 баримт 17

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close