|

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа

Найзы

Зун бол хурим найрын албан ёсны улирал. Хэрэв энэ зун дотны найз тань хуримын ёслолоо хийх гэж байгаа бол түүнд насан туршдаа дурсах үдэшлэг зохион байгуулж өгөх нь сайн найзуудын үүрэг билээ. Мэдээж хэрэг “bachelorette party” гэдэг нь ганц бие бүсгүйн амьдралдаа “Баяртай” хэмээн хэлж буй үдэшлэг хэдий ч хэт ичгүүргүй эсвэл хэт эмэгтэйлэг үдэшлэгээс татгалзаж, шинэлэг зүйлс туршиж үзэхийг бид санал болгож байна.

Өөр улс руу аялах

Хэрэв найзуудын тань төсөв болон цаг зав тохирч байвал өөр оронд очин мартагдашгүй дурсамж бүтээж болно. Гэхдээ аялалд гарахдаа хамгийн гол нь ямар нэгэн тусгай хөтөчтэй аяллын хөтөлбөрт хамрагдахаас татгалзаарай. Харин аль болох төлөвлөгөө гаргалгүй, тухайн үеийн сэтгэл санааны байдал болон нөхцөл байдалдаа тааруулан аялснаар илүү сонирхолтой дурсамж үлдэнэ. Мөн шууд нислэгтэй хотууд сонгохыг зөвлөж байна.

Покер үдэш зохиох

Амьдралдаа нэг удаа ч болов найз бүсгүйчүүдтэйгээ бооцоотой тоглоом тоглон цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд заавал Лас-Вегас явах шаардлагагүй. Үүний тулд гэрээ яг л казино шиг чимэглэн, тохиромжтой хөгжим тавьж, урьж буй зочиддоо ч мөн үдшийн даашинз өмсөж ирэхийг сануулаарай. Ингэснээр тохиромжтой уур амьсгал бүрдэнэ.

Экстрим спортоор хичээллэх

Эмэгтэйчүүд заавал “охидын” гэх тодотголтой зүйлс хийх ёстой гэсэн дүрэм байхгүй. Цэвэр агаарт буудлагын спорт, шүхрийн спорт, пэйнтболл гээд төрөл бүрийн экстрим спортоор хичээллэн мартагдашгүй мэдрэмж авч, эрч хүчээр цэнэглэгдэх боломжтой.

Дарсны амталгаанд хамрагдах

Олон хүн шахцалдсан баар, шөнийн клуб зорихын оронд Улаанбаатар хотын ресторан болон дарсны дэлгүүрүүдийн зохион байгуулдаг сургалтад хамрагдаж эсвэл амталгаа хийж болно шүү дээ. Амтат хоол зооглон, дарсны мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ найзуудтайгаа ярилцан нэг үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Спа өдөрлөг зохиох

Хүн бүр галзуу үдэшлэгт дуртай биш. Ялангуяа хуримын ёслол эхлэхэд хэдхэн өдөр үлдсэн бол эрч хүчээ гамнах хэрэгтэй. Тиймээс дотны найзуудтайгаа спа өдөрлөг зохиож, бүхэл өдрийн турш гоо сайхны салонд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж болно. Өөрсдийгөө эрхлүүлэн, гоо үзэсгэлэндээ хөрөнгө оруулалт хийх нь сайхан биш гэж үү?

нхаа гэрлэлтийг тэмдэглэх улиг болоогүй аргууд

 

*

Recently Commented

  • Anonymous: “Соёмбо” сонин-d hevlegdsen ognoo soniny dugaaryg helj oegch boloh uu?
  • Anonymous: Saihan oegueuelel baina.
  • Mongol: Aluurchid, xulgaichuudiig baix yostoi gazart ni bailgaachee! Nyamka saidaa
  • Anonymous: сайхан хурал болсон хот суурин газарт ландшафтын төлөвлөлт ямар чухал, үнэ цэнцтэй вэ гэдэг асуултанд...
  • zocuin: tsaazluulaagui yumuu
  • tsengyyl: Honhereediin Enhbat tan demjin talarhaj bna
  • mgl: Hen bnni hamaaguie hamgiin golni enkh ornoo gn setgel baih heregtei.Tolgoitoi bolgon duraaraa durgiad baiwal...
  • баагий: Энхбат гуайн Захиалгат аллага 4 боть номыг авч уншсан. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн дээ. Эрх чөлөөтэй...
  • Anonymous: Үнэхээр эх оронч үзэлд суурилж ажилладаг бол одоо дэмжинэ.
  • Anonymous: хүний нүүр яаж харж чадаж байна а
  • Anonymous: авилгачдыг яагаад суллаад байдаг юм бэ ямар тэнэг юм бэ
  • Anonymous: 20 гаруй жил эзэнгүй юм шиг явж ирсэн төрийн дээрэмчидтэй үзэлцэх цаг болсон.
  • Anonymous: Төрд гараад хуулийнханд хүртэл дийлдэхээ байчихсан паразитуудыг ингэж залхаах нь маш зөв.
  • зззз: Инээдтэй амьтад
  • Anonymous: turd garsan luivarchid hutsvaa muu novsh
  • Anonymous: Үүнийг усгах хэрэгтэй юм байна даа ийм юм гэж хаа байхав дээ
  • цахирмаа: хон хэрээнд ухуулчихсан аятай нүдтэй юм…
  • Anonymous: Муу эр дайнд хөөрөв гэгч болж дээ
  • Anonymous: Дэмжиж байна та нарыг за
  • Anonymous: Alyyrchid dawrahnee