Соёл урлаг

Димаш Б.Халиунааг хайж байна

“Яг түүн шиг” шоуны эцсийн шат өчигдөр /2019.07.08/ болж, шилдэг найман оролцогч хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулсан билээ.

Шоунд жүжигчин Т.Бархүү түрүүлж, 30 сая төгрөгийн шагнал хүртсэн.

Харин дуучин Б.Халиунаа түрүүлж чадаагүй ч маш том шагнал авч магадгүй байна. Халиунаа сүүлийн шатанд Казахстаны дуучин Димаш Кудайбергенийг дууриан, “Sos Dun Terrien” дууг нь дуулсан юм.

Димаш өөрийг нь дуурайсан бүсгүйг хайж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Б.Халиунаагийн бичлэгийг оруулаад “Маш сонирхолтой үзүүлбэр байна. Маш авьяастай охин байна. Тэр надаас ч илүү надтай адилхан байлаа. Аль улсын охин бэ” гэж бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close