”Жигүүр гранд”-ын Т.Баттөр Энхтайван найрамдлын ордны өмнөх талбайг нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу

Нийтэлсэн: - 2011 December 13 Tuesday, 9:15 am

    “Жигүүр гранд” груп­пийн ерөнхий захирал Т.Бат­төр Энхтайван найрамдлын орд­ны өмнөх газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэ цохин ху­далдаж авсан гэх мессэж ни­сээд багагүй хугацаа өнгөр­лөө.
    Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Энхтайван най­рамдлын ордон 1971 онд баригдаж, улсын өмчид бүрт­гэгдэн ашиглалтад орж бай­сан түүхтэй. Хувьчлалын үеэр тус ордонг Энхтайван най­рамдлын төлөөх Мон­голын холбоо өмчилж авсан бай­даг.
    Харин Энхтайван най­рамд­лын төлөөх Монголын холбоог НИТХ-ын нөлөө бүхий эрхэм, Элчин сайдууд удирддаг аж. Эдгээр эрхмүүд олон жил яриа хөөрөө хийс­ний хүчинд холбооныхоо өмч гэх Энхтайван най­рамд­лын ордны өмнөх тал­байг нэг тэрбум төгрөгөөр арилж­сан гэх яриаг учир мэдэх хү­мүү­с ам дамжуулан ярьж байн­а.
    Гэвч холбооны удирд­ла­гууд зарсан талбайд нь босч буй Т.Баттөрийн барилгыг “Энх­тайван найрамдлын ор­донг өргөтгөж байна” хэ­мээн тайлбарладаг юм билээ.
    Энэ талбайд босч буй ши­нэ барилгыг “Жигүүр гранд”-ын Т.Баттөрийн төр­сөн дүү Т.Бат-Өлзийгийн “Сан­дэй” групп барьж байна. Т.Баттөр, Т.Бат-Өлзий нар энэ талбайдаа 17 давхар нэ­лээд том худалдааны төв бос­гох аж.
    Энхтайван найрамдлын ордны зарагдсан газар хотын төвд үлдсэн сүүлчийн том тал­бай байсан гэхэд болно.
    Уг нь энэ талбайд орой үд­шийн цагаар хүүхдүүд ду­гуй унаж, дээс тоглож, хөг­шид салхилж, залуус болздог сэлүүхэн сайхан га­зар байлаа. Гэтэл гурван жилийн өмнө энэ талбай дээр барилга барихаар хашаа босгож, газар ухаж эхэлсэн. Тухайн үед ойр орчмын оршин суугчид нь багагүй хэл ам хийсэн боловч иргэдээ төлөөлөн төрд суудаг дарга нар яаж ийгээд амыг нь таг­лаж дөнгөсөн байна.
    Энхтайван найрамдлын ордны эзэмшилд 2000 оноос өмнө 0.9 га газар байжээ. Гэвч жил ирэх тусам газар нь танагдсаар өдгөө гурван давхар нурах дөхсөн байшин л үлдэж байгаа аж.
    Энэ байдал цаашид үргэл­жил­бэл удахгүй Энхтайван найрамдлын ордон ч зарагдах нь бололтой. Бололтой ч биш, бараг энэ тохироо аль хэ­дийнэ хийгдчихсэн байхыг үгүйс­гэх аргагүй.
    Ийнхүү 40 жилийн түүх­тэй Монгол, Оросын эв най­рамдлын бэлгэдэл болсон Энх­тайван найрамдлын ордон Энхтайван найрамдлын тө­лөөх Монголын холбоо гэх бай­гуул­лагын гараар ороод дуус­лаа.