Пугачева нөхөртөө сохор зоос ч үлдээсэнгүй

Нийтэлсэн: - 2012 July 20 Friday, 8:00 am

    Оросын эстрадын нэрт дуучин Алла Пугачева гэрээс­лэлээ бичиж, нийтэлжээ. Тэрбээр гэрээслэлдээ “Амьд­ралынхаа туршид олсон бүх орлогоо охин Кристина Орбакайте, зээ хүү Никита Пресняковт үлдээнэ” хэмээн бичсэн талаар “TCH” агентлаг мэдээлэв.
    Харин зээ хүү Денис Байсаровтоо ээжээсээ ур­васных нь төлөө юу ч үлдээхгүй байхаар шийд­сэн аж.
    Түүнчлэн Алла Борисовна одоогийн нөхөр Максим Галкиныг гэрээслэлдээ огт дурдаагүй байна. Тэрбээр хоолойд нь асуу­дал үүссэний улмаас Из­раильд эмчлүүлж байгаа аж.